• Түрээсийн утас: 77168080, 99247654
  • 77168080, 77009779

Плазма зүсэгч аппарат (380В)

Huyndai CUT-100

Инвертер удирдлага / Inverter Controller

- Зөөврийн зориулалттай
- Инвертер технологи /IGBT/
- Зүсэх чадал нь 1,8 дахин өндөр /дөлөөр зүсэгчээс/
- Зэвэрдэггүй ган, зэс, төмөр, хөнгөн цагаан гэх мэтийг зүсхэд тохиромжтой
- Хэт халалт болон хэт өндөр гүйдлийн хамгаалалттай
- 2Т/4Т
- Дижитал дэлгэцтэй 

Брэнд: Hyundai (Солонгос)

Техникийн үзүүлэлт 

Гаралтын гүйдэл: 20-100A
Оролтын тэжээл: 380B/50гц/3фаз
Оролтын чадал: 15,2кВа
Утасны диаметр: 0.1-35 мм
Үйлдэл: DC Plasma Cutter
Овор хэмжээ WxLxH: 27х56х40см
Жин: 25.3кг
Тасралтгүй ажиллах хугацаа: 60%

Дагалдах зүйлс: Плазма гар, Хавчаар-Массын утас /3м/, Хамгаалалтын маск, цэвэрлэгээний сойз. 

Холбоо барих утас: 77445561

Юнитра ХХК

Манай компани 2001 онд Монгол улсын иргэний санаачлага, 100%-н хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан vндэсний, хувийн өмчит аж ахуйн нэгж (компани) юм. Тус компанийн үүсгэн байгуулагчийн анх эзэмшсэн инженерийн мэргэжил, түүний үйлдвэрлэл, гадаад худалдаа, бизнесийн салбарт ажиллаж хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсрол нь компанийн vйл ажиллагааны амжилтын vндэс болсон юм. Барилга, зам засварын бага оврын тоног төхөөрөмжийг Өмнөд Солонгос, Хонда хөдөлгүүрийг Япон, Тайланд улсаас анх импортоор оруулж эхэлснээс хойш жил ирэх тутам манай бараа, бүтээгдэхүүний нэр төрөл олширсоор байна. Дэлхийд нэр хvндтэй фирмүүдийн олонд танигдсан брэнд, өндөр чанартай багаж, техникийг боломжийн үнээр Монголын хэрэглэгчдэд хүргэхийн сацуу тэдгээрийн борлуулалтын дараах засвар, үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулдаг нь манай худалдан авагчдийн таашаалд нийцдэг юм. Бид дараах фирмүүдийн барааг Монголын зах зээлд албан ёсоор борлуулах эрхтэй болоод байна. Үүнд: Монгол инженерvvд өөрийн орны байгаль, цаг уур, техникийн нөхцөл, шаардлагыг сайн мэддэгийн хувьд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохируулан тэдний өмнөөс олон талын ажиллагаатай, гарын ая даах багаж техникийг сонгосны үндсэн дээр өндөр хөгжилтэй орны үйлдвэрүүдэд Монголд зориулан захиалгаар үйлдвэрлүүлж, нийлүүлж байна. Бид Та бүхнийг Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргүүдэд байрладаг өөрийн Хонда нэрийн барааны дэлгүүрүүдээр үйлчлүүлж байхыг урьж байна.

Хаяг: BIG худалдааны төвийн №91 павилион
И-мэйл: sales@unitra.mn unitra@mongol.net
Утас: 311766, 77445561 98078595
Вэб: http://www.unitra.mn/