БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
UT578 уретан будаг нь хурдан хаталттай, наалдамхай чанар сайтай, химийн болон цаг уурын нөхцөл байдалд тэсвэртэй, механик шинж чанар сайтай, бат бөх, удаан хугацааны эдэлгээтэй, барьцалдах чадвар сайтай хоёр бүрэлдэхүүнт уретан давирхайн суурьтай будаг юм.
АШИГЛАЛТ
Хүнд даацын машин механизм, автобус, контейнер, галт тэрэг болон барилгын гадна төмөр хийцийг будахад зориулагдсан бүтээгдэхүүн юм.
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Төрөл | Нэр төрөл | Хэмжээ |
Будалтын зузаан |
Бүрхэх талбай м2/л |
Өнгө |
Шингэлэх Urethane Thinner |
Тайлбар |
Будаг | UT 578 | 4 л | 0.05 мм | 8-10 | KCC каталогиор | 30-50% хүртэл | Хурдан хаталттай, гялалздаг ба гялалздаггүй 2 төрөл |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
- Будах гадаргууг зүлгэж, тоос шороо, тос чийг, бусад бохирдлыг цэвэрлэнэ.
- Хатаагчийг заасан хэмжээний дагуу хийх ба хатаагч болон будгийг холилдтол нь сайтар хутгана. Холигдсон будгийг дуустал нь хэрэглэнэ.
- Будах орчин: Цельсийн +5 градусаас дээш байна.
- Бусад будагтай хольж болохгүй
- Хэт халуун болон ил галаас хол байлгах
- Нүд арьсанд хүргэхээс зайлсхий
- Хэрэглэх явцад тохирох агааржуулалтыг хийх