БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Одтой эмульс нь дотоод заслын сүүлийн үеийн өнгөлгөө болдог бөгөөд гадаргууг содон чамин, маш гоёмсог болгодог орчин үед түгээмэл хэрэглэгдэх болсон бүтээгдэхүүн юм.
АШИГЛАЛТ
Барилгын дотоод засалд бетон, шавар, ган, гипсэн хавтангийн гадаргууд суурь эмульс түрхсэний дараа гоёлын өнгөлгөө болгон хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
- Суурь эмульсийг хийсний дараа зөвхөн шүршигч ашиглан өнгөлгөөг хийнэ. Үүний тулд шүршигчийг хананаас 20-40 см-ийн зайнаас барьж шүршинэ.
- Одны хэмжээ бууны хошууны диаметрээс хамаарч том, жижиг янз бүр гарна.
- Одтой эмульсийг гялалздаг болон гялалздаггүй эмульсний лакаар өнгөлөх шаардлагатай.
- Будах орчин: Цельсийн +5 градусаас дээш байна.
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Төрөл |
Нэр |
Хэмжээ л |
Будалтын зузаан |
Бүрхэх талбай м2/л |
Багаж, хэрэгсэл |
Өнгө |
Тайлбар |
Дотор Эмульс |
Supro Ace Interior |
4л, 18 л |
0.08 мм |
4.7 |
Өнхрүүш, багс, шүршигч |
KCC каталогиор |
Тогтоц сайтай , өнгөө удаан хадгална . |
Одтой эмульс |
Munilak WL864
|
4л |
0,05 мм
|
10-15 |
Шүршигч |
Олон төрөл |
Угааж цэвэрлэх боломжтой, хурдан хаталттай , өнгө алдахгүй удаан тогтох чадвартай |
Эмульсний Лак |
Wallsense Supro Clear |
4л |
0.05 мм |
15 |
Өнхрүүш, багс, шүршигч |
Өнгөгүй |
Хурц үнэргүй хэрэглэхэд хялбар бөгөөд хурдан хаталттай, гялалздаг болон гялалздаггүй гэсэн хоёр төрөл |