• Түрээсийн утас: 77168080, 99247654
  • 77168080, 77009779

UNIPOXY COATING, UNIPOXY LINING ШАЛНЫ РЕЗИНЭН БУДАГ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Unipoxy Floor Coating болон Unipoxy Lining нь ус, хүчил, шүлт гэх мэт химийн бодисонд тэсвэртэй, үрэлт, цохилтоос үүссэн тоос шороо амархан тогтдоггүй, маш нягт, бат бөх, тэгш гадаргууг үүсгэдэг, барьцалдах чадвар өндөр, даац сайтай, цахилгаан соронзон орон үүсгэдэггүй өндөр молекулт эпокси будаг юм.

АШИГЛАЛТ

Барилга байгууламжийн доторх автомашины зогсоол, эмнэлэг, эмийн, химийн, хагас дамжуулагчийн, хүнсний болон мах угаах, тоног төхөөрөмжийн гэх мэт үйлдвэрүүд, дасгалын компьютерийн, лаборатори гэх мэт өрөө болон агуулахын бетонон шалыг өнгөлөх зориулалттай.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ 

Төрөл

Нэр

Хэмжээ  л

Будалтын зузаан

Бүрхэх талбай

м2/л

Багаж, хэрэгсэл

Өнгө

Тайлбар

 

Грунт

Unipoxy Primer

16

0,05 мм

4.0-5.0

Өнхрүүш, багс, шүршигч

Өнгөгүй

Суурь болон үндсэн будгийг барьцалдуулах

 

Зузаан       үе

 

Unipoxy

Lining

 

16

2мм

 

 

1.0 – 1.25

Резинэн шпатель

Ногоон, саарал

Үрэлт цохилт болон механик гэмтэлд тэсвэртэй, хүрээлэн буй орчинд ээлтэй

 

Нимгэн үе

Unipoxy Coating

16

0,05 мм

 

4.0-5.0

 

Өнхрүүш,  багс, шүршигч

Ногоон, саарал,

KCC каталогиор

Үрэлт цохилт болон химийн бодисонд тэсвэртэй, доод давхаргадаа шингэн, нэвчих чадвар сайн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

  • Гадаргууны сул цемент болон зэв, тос, чийг зэрэг бохирдлыг сайтар цэвэрлэх бөгөөд зориулалтын замаскаар будах талбайг тэгшилнэ.
  • Суурь будаг Unipoxy Primer + Хатаагч PTB. Энэхүү хоёр бүтээгдэхүүнийг нэг саванд хийн сайтар хольж хутгасны дараа цэвэрлэж бэлдсэн гадаргуу дээр 2 үе будна..
  • Unipoxy Lining PTA+ Хатаагч  PTB. Энэхүү хоёр бүтээгдэхүүнийг нэг саванд хийгээд сайтар хольж хутгана. Грунт тавьсан гадаргуу дээрээ / грунт тавьснаас 8-10 цагийн дараа / хольцыг асгаж, резинэн шпателиар жигд тараана.Тараах явцад хийн бөмбөлөг үүсвэл бөмбөлгийг хагалаад дахин жигд тараана.
  • Unipoxy Coating PTA+ Хатаагч PTB. Нимгэн үе тавихад ашиглана. Энэхүү хоёр бүтээгдэхүүнийг нэг саванд хийн сайтар хольж хутгасны дараа  2 үе будна.
  • Будах орчин: Цельсийн +5 градусаас дээш байна.
  • Үе  хоорондын давхарлах хугацаа: 8-10цаг
  • Ажиллах орчин тоос, шороогүй цэвэрхэн байх шаардлагатай ба холигдсон будгийг дуустал нь ашиглана. Зааврыг нарийн чанд мөрдөх шаардлагатай.
Холбоо барих утас: 99188361

Соло Мөнх ХХК

2004 оны 4-р сард үүсгэн байгуулагдаж, БНСУ-н автомашины болон барилгын будгийг импортлон Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. 2008 оноос БНСУ-н будгийн зах зээлд тэргүүлэгч КСС корпорацийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна. КСС корпораци нь анх 1958 онд байгуулагдсан ба хагас зуун жилийн турш барилгын материалын зах зээлд Солонгос улсдаа тэргүүлэгч байсаар ирсэн юм. Одоогоор дэлхийн 16 оронд өөрийн салбар компаниа нээсэн бөгөөд борлуулалтаараа  дэлхийн топ 100 барилгын компаниудын 26 дугаарт орсон. КСС корпорацийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнүүд нь чанарын ISO 9001, байгаль орчинд хор нөлөөгүйг батлах ISO 14001 үзүүлэлтүүдийг хангасан байдаг. Мөн Соло Мөнх ХХК нь   Солонгос улсын SAMJOONG, CHOGWANG фирмийн бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.                3. Соло Мөнх ХХК нь улс орны ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор  2011 оны 4 сараас эхлэн мод үржүүлгийн газар, Жимс жимсгэнийн плантаци байгуулахаар  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Угалзын хөндийн эхэнд  50 га талбайд " БАРУУН ХАРАА-АЛСЫН ХАРАА" нэртэй 10 жилийн хугацаатай үргэлжлэх төслийг эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь  ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН "Мод Үржүүлэх, Ойжуулах, Ойг Нөхөн Сэргээх " гэрчилгээтэй ба  төслийн хүрээнд эко орчин бүрдүүлэх үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна.              

Хаяг: BIG барилгын материалын төв павилон №62
И-мэйл: monhso@yahoo.com
Утас: 99990753
Вэб: barilga.mn