БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Энэхүү бүтээгдэхүүн нь доод давхаргын ан цав, нүх сүвийг дүүргэж бүрхэх чадвар сайн, сунаж, агших уян хатан чанартай, бат бөх, удаан эдэлгээтэй хоёр бүрэлдэхүүнт полиуретан давирхайн суурьтай будаг юм.
АШИГЛАЛТ
Спорт заал, спорт тоног төхөөрөмжийн шал, Гадна спорт талбай гэх мэт бетонон гадаргууд хэрэглэгдэнэ.
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Нимгэн үе |
Sporthane topcoat |
12.6 |
0,05 мм
|
5.0 |
Өнхрүүш, багс, шүршигч |
Ногоон Саарал |
Үрэлт цохилт тэсвэртэй, удаан эдэлгээтэй , цаг агаарын нөхцөлд онц тэсвэртэй хамгаалалтын үе |
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
- Гадаргууны сул цемент болон зэв, тос, чийг зэрэг бохирдлыг сайтар цэвэрлэж, Sealant буюу уян замаскаар залгаас болон нүхийг бөглөж өгнө.
- Суурь будаг сайтар хутгасны дараа цэвэрлэж бэлдсэн гадаргуу дээр 2 үе будна.
- Sporthane Hard Layer MidCoat +Хатаагч. Энэхүү хоёр бүтээгдэхүүнийг нэг саванд хийгээд сайтар хольж хутгана. Грунт тавьсан гадаргуу дээрээ / грунт тавьснаас 8-10 цагийн дараа / хольцыг асгаж, резинэн шпателиар жигд тараана. Тараах явцад хийн бөмбөлөг үүсвэл бөмбөлгийг хагалаад дахин жигд тараана.
- Sporthane topcoat +Хатаагч. Нимгэн үе тавихад ашиглана. Энэхүү хоёр бүтээгдэхүүнийг нэг саванд хийн сайтар хольж хутгасны дараа 2 үе будна.
- Будах орчин: Цельсийн +5 градусаас дээш байна.
- Үе хоорондын давхарлах хугацаа: 8-10цаг
- Будах ажиллагаа: Хэт халуун нарны туяанд хийгдэхгүй.
- Холигдсон будгийг дуустал нь ашиглана. Зааврыг нарийн чанд мөрдөх шаардлагатай.