БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА
Алкидан давирхайн агууламжтай, давс, ус болон цаг агаарын нөхцөлд тэсвэртэй, механик гэмтэл сайн даадаг, наалдамхай чанар сайн, тогтоц удаантай, өнгөө удаан хадгалдаг тосон суурьтай универсал будаг.
АШИГЛАЛТ
- Барилгын гадна, дотоод засалд төмөр болон бетон, модон материалын гадаргууг будахад зориулагдсан бүтээгдэхүүн юм.
- Өмнөх гадаргуу зүлгэж, тоос шороо, тос бохирдлыг арилгана. Шинэ гадаргууг будахын өмнө Sensemel Primer суурь грунтыг хэрэглэвэл илүү тогтоц сайтай болно.
- Гадаргууг будахдаа 00С –аас дээш температурт багс өнхрүүшээр будвал будагны 10%-д , шүршиж будвал будагны 30-40% KCC ТН0045 шингэлэгч хийж 2 үе будна.
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Төрөл |
Нэр төрөл |
Хэмжээ |
Будалтын зузаан |
Бүрхэх талбай м2/л |
Өнгө |
Тайлбар |
Тосон будаг |
Sensemel |
4 л |
0.06 мм |
8-10 |
KCC каталогиор |
Гялалздаг болон гялалздаггүй гэсэн 2 төрөл бөгөөд гялалздаггүй будаг нь гадаргууны өө сэвийг сайн дарна. |