• Түрээсийн утас: 77168080, 99247654
  • 77168080, 77009779

Хөөсний цавуу

₮ 8000

Тус бүтээгдэхүүнийг барилгын гадна буюу зоорийн давхарт хөөсөнцөрийг хана, таазанд наахад зориулагдана. Хэрэглэгдэх гадаргуу нь бетон, керамик, блок, тоосгон хананд тохиромжтой. Синтетик давхаргаа барьцалдуулагч холбох эдтэй учраас наалдах болон барьцалдах чанар сайн. Ажил гүйцэтгэх тохиромжтой агаарын хэм -150С +250С 25 кг хуурай холимогийг 6л усаар зуурч 8-10м2 талбайд хэрэглэнэ. Зуурсанаас хойш 1 цагийн дотор хэрэглэж дуусгана. Цэгэн буюу сам шпателаар цавууг гадаргуу дээр хөндлөн татаж хөөсөнцрийг наана.

Холбоо барих утас: 94494440

Их Гурван Марал Групп ХХК

Манай компани нь 2011 онд үүсгэн байгуулагдаж, барилгын материалын үйлдвэрлэл худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 оноос эхлэн барилгын хуурай хольцын материал үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2014 онд үйлдвэрлэлээ хөгжүүлж технологийн шинэчлэлийг орчин үеийн стандартад нийцүүлэн өдөрт 70-80 тн үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат ажиллагаатай шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулсан. Мөн гал дэмждэггүй нягтаршил сайтай барилгын дулаалгын хөөсөнцрийн үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулж, хэрэглэгчийн захиалгын дагуу төрөл бүрийн хэмжээсээр зүсэж өөрсдийн тээврээр барилгын талбайд хүргэж өгч үйлчилж байна. Дулаалгын хөөсөнцрийн 1м3 нь 10-45кг-ийн нягтаршилтайгаар хоногт 180-200м3 үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Гурван Марал Групп нь 20 гаруй ажилтантай. Хуурай хольцын бүтээгдэхүүн нөөцлөн хадгалах 350-400 тонны, хөөсөнцрийн 800-1000м3 хадгалах агуулахтайгаар хүнд даацын 2 автомашин, хүргэлтийн 5 машинтай, ачиж буулгах өөрөө явагч механизм болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оноос дотоод хяналтын лабораторийг ашиглалтанд оруулж өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнээ мэргэжлийн түвшинд хянан шинжилж хэрэглэгчдэд чанартай бараа бүтээгдэхүүнээр хангахыг зорин ажиллаж байгаа билээ. Бид 2016 оны эхний улиралд өдөрт 50 м3 барилгын дүүргэлтийн полистрол бетон блокны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан болно. 2018 оноос үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж,   барилгын гадна дотор заслын ажилд хэрэглэгдэх  дотор, гадна эмульс, чулуун будаг, грунт, лак, ус тусгаарлагч зэргийг дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна. Эмульс, чулуун замаскны үйлдвэр маань нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хоногт 4-5 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар манай компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 250 гаруй компани, хувь хүнтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна томоохон барилгын материалын төвүүд, хөдөө орон нутагт гэрээт борлуулагч нараар дамжуулан хэрэглэгч та бүхэндээ бүтээгдэхүүнээ хүргэж байна.

Хаяг: Биг худалдааны төв
И-мэйл: ikhgurvanmaral@yahoo.com
Утас: 94497799
Вэб: www.gurvanmaral.mn