• Түрээсийн утас: 80809090, 99247654
  • 77168080, 77009779
  • Нүүр
  •   BIG Барилгын материал худалдааны төв

Бүтээгдэхүүний ангилал

BIG Барилгын материал худалдааны төв

Барилгын материалын худалдааны BIG төв нь 2014 оны 03-р сарын 1-нээс Бармон Трейд ХХК-н статусаар үүсгэн байгуулагдаж олон улсын томоохон барилгын худалдааны төвүүдийн жишгээр төрөлжүүлэн тав тухтай орчинд нэг дороос бүх хэрэгтэй зүйлээ худалдан авах, авсан бараагаа хүргүүлэх зэргээр бүгдийг маш нарийн зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

2015 онд тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийж, 300 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсний үр дүнд одоогийн тухтай орчин,  саруул талбай, өнгө будаг хосолсон хамгийн том барилгын материалын худалдааны төв цогцолоод байна. 

 

Манай компаны давуу талууд:

  • 15000м2 ашигтай талбайтай 
  • 400 гаруй хүний ажлын байр 
  • 2000м2 саруул талбай бүхий агуулах 
  • 1000м2 гадаа талбайн худалдаа 
  • 200 гаруй авто машины зогсоолтой 
  • Зам дагуу байрлалтай 
  • 44-н худалдааны төвийн хажууд байрлалтай зэрэг олон давуу талуудтай.

 

Мөн харуул хамгаалалтын нэгдсэн системд холбогдсон гадаа болон дотор нийт 30 камер худалдааны төвийг 7 /24 цаг хянаж худалдааны төвийн аюулгүй байдлыг өндөр зэргээр ханган ажиллаж байна.  

 

Бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан дүүрэг болон хорооноос зохион байгуулж буй ажилд идэвхитэй оролцсоор ирсэн. Жнь: Хороо болон дүүргээс зарласан Их Цэвэрлэгээний ажилд нийт ажилчид, түрээслэгчдийг идэвхитэй хамруулан, ажлын явцыг фото зургаар баталгаажуулан зохих байгууллагуудруу и-майл шуудангаар илгээж заншсан. Мөн хог тээврийн гэрээг Котоко ХХК-тай байгуулан хог хаягдлыг 7 хоног тутам ачуулан тээвэрлүүлдэг. Мөн Тус худалдааны төвийн гадна машин техникийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг 14-15 иргэдийг нүүлгэн шилжүүлэн  тус 1000 мкв талбайг зүлэгжүүлэн мот, бут, сөөг тарисан. Жич: тухайн иргэд нь тус газарт ил задгай бие засах, хог хаягдал хаях зэрэг орчныг бохирдуулсан зохисгүй үйлдэл гаргадаг байсныг таслан зогсоосон. Мөн манай байгууллага нь эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан 400 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. 

 

Гурвалжингийн гүүр дөнгөж даваад байрлах барилгын материалын худалдааны BIG худалдааны төвийг та зорьсноор та түгжрэл дунд олон захаар явах шаардлагагүй болж төрөлжилт сайтай, сонголт өргөн бараанаас тав тухтай орчинд сонголтоо хийх  боломжтой боллоо.