• Түрээсийн утас: 77168080, 99247654
  • 77168080, 77009779

SPORTHANE HIGH HARD LAVER MIDCOAT ГАДНА ЗОГСООЛЫН ТАЛБАЙН РЕЗИНЭН БУДАГ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Энэхүү бүтээгдэхүүн нь доод давхаргын ан цав, нүх сүвийг   дүүргэж бүрхэх чадвар сайн, сунаж, агших уян хатан чанартай, бат бөх, удаан эдэлгээтэй хоёр бүрэлдэхүүнт полиуретан давирхайн суурьтай будаг юм.

 

АШИГЛАЛТ

Гадна зогсоолын талбай, оффис болон эмнэлгийн шал гэх мэт бетонон гадаргууд хэрэглэгдэнэ.

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

  • Гадаргууны сул цемент болон зэв, тос, чийг зэрэг бохирдлыг сайтар цэвэрлэж,  Sealant буюу уян замаскаар залгаас болон нүхийг бөглөж өгнө.  
  • Суурь будаг сайтар хутгасны дараа цэвэрлэж бэлдсэн гадаргуу дээр 2 үе будна.
  • Sporthane  High Hard Layer MidCoat  +Хатаагч. Энэхүү хоёр бүтээгдэхүүнийг нэг саванд хийгээд сайтар хольж хутгана. Грунт тавьсан гадаргуу дээрээ /грунт тавьснаас 8-10 цагийн дараа/ хольцыг асгаж, резинэн шпателиар жигд тараана. Тараах явцад хийн бөмбөлөг үүсвэл бөмбөлгийг хагалаад дахин жигд тараана.
  • Sporthane High Hard Layer Topcoat +Хатаагч. Нимгэн үе тавихад ашиглана. Энэхүү хоёр бүтээгдэхүүнийг нэг саванд хийн сайтар хольж хутгасны дараа  2 үе будна.
  • Будах орчин: Цельсийн +5 градусаас дээш байна.
  • Үе  хоорондын давхарлах хугацаа: 8-10цаг
  • Будах ажиллагаа: Хэт халуун нарны туяанд хийгдэхгүй.
  • Холигдсон будгийг дуустал нь ашиглана. Зааврыг нарийн чанд мөрдөх шаардлагатай
Холбоо барих утас: 99188361

Соло Мөнх ХХК

2004 оны 4-р сард үүсгэн байгуулагдаж, БНСУ-н автомашины болон барилгын будгийг импортлон Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. 2008 оноос БНСУ-н будгийн зах зээлд тэргүүлэгч КСС корпорацийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна. КСС корпораци нь анх 1958 онд байгуулагдсан ба хагас зуун жилийн турш барилгын материалын зах зээлд Солонгос улсдаа тэргүүлэгч байсаар ирсэн юм. Одоогоор дэлхийн 16 оронд өөрийн салбар компаниа нээсэн бөгөөд борлуулалтаараа  дэлхийн топ 100 барилгын компаниудын 26 дугаарт орсон. КСС корпорацийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнүүд нь чанарын ISO 9001, байгаль орчинд хор нөлөөгүйг батлах ISO 14001 үзүүлэлтүүдийг хангасан байдаг. Мөн Соло Мөнх ХХК нь   Солонгос улсын SAMJOONG, CHOGWANG фирмийн бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.                3. Соло Мөнх ХХК нь улс орны ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор  2011 оны 4 сараас эхлэн мод үржүүлгийн газар, Жимс жимсгэнийн плантаци байгуулахаар  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Угалзын хөндийн эхэнд  50 га талбайд " БАРУУН ХАРАА-АЛСЫН ХАРАА" нэртэй 10 жилийн хугацаатай үргэлжлэх төслийг эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь  ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН "Мод Үржүүлэх, Ойжуулах, Ойг Нөхөн Сэргээх " гэрчилгээтэй ба  төслийн хүрээнд эко орчин бүрдүүлэх үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна.              

Хаяг: BIG барилгын материалын төв павилон №62
И-мэйл: monhso@yahoo.com
Утас: 99990753
Вэб: barilga.mn