• Түрээсийн утас: 77168080, 99247654
  • 77168080, 77009779

HICOTE SP-2 / ДУЛААН , УС ЧИЙГ , ДУУ ЧИМЭЭ ТУСГААРЛАХ БУДАГ

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

HiCote SP-2 нь Машин  техниктэй өрөө, ажлын талбай, хонгил болон гаражид хөгц чийг болон дуу чимээнээс тусгаарлахаас гадна дулаан тусгаарлаж дулааныг хадгалахад хэрэглэнэ. Кореа стандартын дагуу БНСУ-д өргөн хэрэглэгддэг орчин үеийн дэвшилтэд технологи.

 ЧАНАР:

  • Нягт: 0,25 г/см2
  • Дулаан дамжуулах чадвар: 0,0030-0,034 ккал/цаг
  • Цавуулагийн хүч: 10,200 кг/м2 болон илүү
  • БНСУ-ын SUNG HYUN CHEMICAL CO.,LTD
  • Certificate : KS Q  ISO  9001:2009
  • Ажлын бүтээмж өндөр, өртөг зардал хямд, цаг хугацаа хэмнэнэ.

ХЭРЭГЛЭЭ:

  • Машин техниктэй өрөө, ажлын талбай, гаражид дотор заслын  таазыг дуу чимээнээс тусгаарлахаас гадна дулаан тусгаарлах, дулааныг хадгалахад хэрэглэнэ.
  • Хонгилыг чийгнээс хамгаалах эсвэл хөгц чийгтэй хэсэгт будна.
  • Тусгай тоног төхөөрөмжөөр шүршинэ.
  • HiCote SP-2  будгийг усаар шингэлэх бөгөөд шингэлэх хувь нь будгийн жингийн 1:1-1:3 бөгөөд сайтар хутгах хэрэгтэй.
  • Будгийг хольсноос хойш 60 минутын дотор шүрших хэрэгтэй
  • Будгийг шүршиж байх үеийн даралт 5-10 кг/см2 байх бөгөөд хатах хүч нь 0,4-0,5 м3/мин болон илүү байх хэрэгтэй.
  • Будах талбай болон будгийн бууны хоородын зай 30-60 см байх бөгөөд ерөнхийдөө 90 градус өнцгөөс шүршинэ. ( 70 градусаас доош болохгүй ) .
  • Ажил дууссаны дараа ажлын зохицох температур +4 градус болон түүнээс илүү дулаан байлгах хэрэгтэй.
  • Будах зузаан 0,5см-10см захиалгын дагуу будна.
  • Бетон гадаргуу дээр шууд шүршиж хэрэглэнэ.
Холбоо барих утас: 99188361

Соло Мөнх ХХК

2004 оны 4-р сард үүсгэн байгуулагдаж, БНСУ-н автомашины болон барилгын будгийг импортлон Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. 2008 оноос БНСУ-н будгийн зах зээлд тэргүүлэгч КСС корпорацийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна. КСС корпораци нь анх 1958 онд байгуулагдсан ба хагас зуун жилийн турш барилгын материалын зах зээлд Солонгос улсдаа тэргүүлэгч байсаар ирсэн юм. Одоогоор дэлхийн 16 оронд өөрийн салбар компаниа нээсэн бөгөөд борлуулалтаараа  дэлхийн топ 100 барилгын компаниудын 26 дугаарт орсон. КСС корпорацийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнүүд нь чанарын ISO 9001, байгаль орчинд хор нөлөөгүйг батлах ISO 14001 үзүүлэлтүүдийг хангасан байдаг. Мөн Соло Мөнх ХХК нь   Солонгос улсын SAMJOONG, CHOGWANG фирмийн бараа бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.                3. Соло Мөнх ХХК нь улс орны ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор  2011 оны 4 сараас эхлэн мод үржүүлгийн газар, Жимс жимсгэнийн плантаци байгуулахаар  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Угалзын хөндийн эхэнд  50 га талбайд " БАРУУН ХАРАА-АЛСЫН ХАРАА" нэртэй 10 жилийн хугацаатай үргэлжлэх төслийг эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь  ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН "Мод Үржүүлэх, Ойжуулах, Ойг Нөхөн Сэргээх " гэрчилгээтэй ба  төслийн хүрээнд эко орчин бүрдүүлэх үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна.              

Хаяг: BIG барилгын материалын төв павилон №62
И-мэйл: monhso@yahoo.com
Утас: 99990753
Вэб: barilga.mn